Ерөнхийлөгчид өгсөн Ч.Хүрэлбаатарын хариу

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хориг тавиад буй. Мөн төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн 300 мянган төгрөгийн тэтгэмжид ч хориг тавьсан юм. Ерөнхийлөгч "Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй" хэмээн УИХ-ын шийдвэрт хэсэгчилсэн хориг тавьсан юм.
Тэгвэл энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараад дамжуулан хариу барьжээ. Тэрбээр "Гурван талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж. УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа..." хэмээн бичжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ