Багш нар ажлаа хаяж, өлсгөлөн зарлана

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээ зарлалаа.
Энэ сарын 24-нд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгон 300 мянган төгрөг олгохоор ОУВС-тай тохирсон тухайгаа мэдэгдсэн. Ингэснээр манай улсын 192 мянган албан хаагчдад нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгоход 55 тэрбум төгрөг шаардлагтай юм. Энэ шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд цалингаа 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа бөгөөд “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ноос энэ сарын 30-наас эхлэн 1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаялт эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ