Жон Кеннедийн аллагатай холбоотой материалыг ил болголоо
2017-10-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр Цагаан ордны тэргүүн асан  Жон Кеннедийн аллагын талаарх нууцын зэрэглэлд багтах “JFK” материалыг удахгүй дэлгэхээ мэдэгдсэн юм.

 

 

Тэгвэл Трамп амласан ёсоороо бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ерөнхийлөгчийн талаарх мэдээллийг интернэтэд байршууллаа.


 
Аллагатай холбоотой материалыг “www.archives.gov” сайтад байршуулсан аж.


 
Нийт 3100 орчим нууц материал бий бөгөөд өчигдөр 2800 орчмыг нь ил болгожээ. Харин үлдсэн 300 орчим материалыг нийтэд дэлгэхийг тус улсын Тагнуулын Ерөнхий газраас хориглосон болохыг Трамп мэдэгдэв.


 
Эдгээр материал дунд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх материалууд бий хэмээн үзэж, нийтэд дэлгэхийг хоригложээ. Трамп “Би нийтэд зарлахыг хориглоод буй дээрх материалуудыг хагас жилийн хугацаанд судлах болно” гэж мэдэгдлээ.

 

Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотноо иргэдтэй уулзаж байхдаа, Ли Харви Освальд гэгчийн гарт амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн шинэ эздийн үгэнд орохгүй бсан болохоор л чад хийлгэсэн биз дээ.Саддам,Каддафи,Башар нар бүгд үндэсний үзэл гаргаж үгэнд нь орохоос татгалзаж баялгаа өөрсдөө зарцуулах гэсэн учраас алсан улсыг нь хүний цусаар тээрэмдсэн
2017-10-27
Бид:
1968 онд шүү дээ!!!
2017-10-27