Үйлдвэрт гал гарч, 47 хүн амиа алджээ
2017-10-27

Индонезийн нийслэл Жакарта хотноо байрлах салютын үйлдвэрт өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд гал гарсан байна.

 

 

Уг галын улмаас 47 хүн амиа алдаж, 34 хүн бэртсэн гэнэ. Гал гарах үед үйлдвэрийн барилга дотор 100 гаруй ажилчин байжээ.

 

Гал сөнөөгчид галыг бүрэн унтраасан бөгөөд одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

 

Жакарта хотын Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Арго Юумомо “Ослын газар 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Цогцсуудыг албаныханд хүлээлгэн өгсөн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин