“Хүүхэд хамгаалал-Хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөг
2017-10-27

 

НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан түүхт 378 жилийн ойг угтаж Гэр бүл хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж асрамжийн төвүүдийн удирдлага, мэргэжилтнүүдийг урьж хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөгийг санаачлан зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн анхан шатны үйлчилгээний байгууллага, гүйцэтгэх болон бодлогын түвшний тогтолцоонд ажиллаж байгаа төлөөллөөс оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудал, хараа хяналтгүй, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, салбар дундын ажлын уялдаа холбоо, зохицуулалтын талаар санал мэдээлэл солилцож, зохих зөв гарц шийдвэрүүдийг хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин