Маргааш загварын нэгдсэн шоу болно
2017-10-27

 

Монголын Мэргэжлийн дизайнеруудын холбоо маргааш буюу энэ сарын 28-нд “Who are you wearing” загварын нэгдсэн шоу зохион байгуулах гэж байна. Холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг шоугаар монгол дизайнерууд ур ухаанаар бүтээж, Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ таниулах, ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой.  Шоуг Michel&Amazonka, Monalun, Ovdog, Queen Fashion House, 93/Kidult, Muse Art House зэрэг зургаан дизайнерын бүтээл толилуулах аж. Нэгдсэн шоунд Монголын загвар өмсөгчдөөс гадна ОХУ-н “SofiaNee” агентлагийн 10 модел урилгаар оролцох юм байна.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Who are you wearing- ch geh shig....mongoldoo mongol helee hereglej boldogguin bhdaa...neeh l gadaad hel hereglesen humuus....tegeed who bish what are you wearing gedguimuu...
2017-10-27