Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайдтай уулзлаа
2017-10-27

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ.

 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ үйл явдал боллоо гэв.

 

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон, “Улаанбаатар хотын бага ба дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийлэв.

 

Япон Улсын Элчин сайд Масато Такоака “Дээрх төслийн нэгдүгээр шат ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Мөн Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилга байгууламжид оролцож буй хоёр тал хариуцсан ажлаа түргэсгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Манайхан өндөр үнээр жижигхээн нисэх буудал бариулчихаад Япончуудад 30-н жилээр өгнө гээд АН-ынхан хэлчихсэн бололтойс юм. Япончууд чичрээд л дайраад байх юм. Тэгвэл ажилчин гаргана гээд хэлчээч өмнөөс нь...
2017-10-27
Зочин:
BOSOO HEVTEE SHUGAMIIN TUMUR ZAMAA HOOROND N OGTOLTSUULAH OGTOLTSUULAHGUI BARIH GESEN HOER HUVILBARAAR HOSLUULJ BARIVAL
2017-10-27
Зочин:
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмэнтийг япончуудад өгөөсэй тэгэхгүй бол бас шахааны газар болоод японы өрийг төлөх бонд гаргах болно.Онгоцны буудал дарга болхуу гэвэл бүх хүн л чадна гээд дайрна.Одоо баян сумын нутгын зөвлөлийн дарга Долцонгын МөнхцогДондогын дүү уяач нөхөр даргаар нь ажиллаж байгаа
2017-10-27
япон:
БИД ХАЛХ ГОЛООР 1945 ОНД ДАЙРААД БОЛОГҮЙ ЛДЭЭ, ЭНЭ УДАА ӨӨР АРГААР ҮЗЭХ БОДОЛТОЙ , ГЭХДЭЭ ТАНАЙ БҮХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВНА АА. БИДЭНД МӨНГӨ, ТЕХНОЛОГИ БҮГД БАЙНА, МОНГОЛД БАЯЛАГ БНА
2017-10-27
Ganaa:
Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.
2017-10-27
Anar:
Xvrelsvx said ard tvmend amlasan Mongol ulsiig sergeenee gej. Bid xarin demjij xeregtei baixdaa.
2017-10-27
zochin:
Ene hun yronhii said bolohoosoo umnu ch olon ulstai hamtiin ajillagaa, mongoliin tsaashdiin hugjliin tuluu ajillasaar l baisan. Odoo bur ch ih yum hiih bhdaa
2017-10-27
зочин:
Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь дээр л дээ
2017-10-27
volum:
khukiin zasag amraltgui ajillaj bna... chinii minii gehgui mongoloo bodood buh said nar n hodolwol sain l bna
2017-10-27