ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийнэ
2017-10-30

08.30 цагт БСШУСЯ-нд багш нарын ажил хаялтын талаар Ц.Цогзолмаа сайд шуурхай мэдэгдэл хийнэ.


09.00 цагт  Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс хээрийн лабораторийн 39 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгнө.


10.00 цагт МҮЭХ-нд тус холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах Санамж бичигт байгуулна.


10.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлт болно.


11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Өгөх өдөр” хөдөлгөөн, “Лантуун Дохио” ТББ-аас охидыг хүчирхийллээс хамгаалах “Нүдээ Нээ” хөдөлгөөний талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт “Live conference center”-т Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг шаардаж иргэн Б.Энхболд өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл АТГ-ын байранд хэвлэлийн хурал зохион байгуулна.


11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголын худалдаачдын холбоо”-ны Анхдугаар их хурдын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.


12.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн үр дүнгийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар мэдээлэл хийнэ.


14.00 цагт ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гадна талбайд “Котра” корпорациас зохион байгуулсан сайн үйлсийн аяны хүрээнд 10 өрхөд гэр бэлэглэх арга хэмжээ болно.

Shuud.mn
Сонин хачин