Пентагоны тэргүүн Сөүлд айлчлав

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис энэ амралтын өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Батлан хамгаалахын удирдлагуудтай уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Пентагоны тэргүүн өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээн аваад хамгийн анхны айлчлалаа Сөүлд хийж байсан юм.
Тэрбээр хэвлэлийнхэнд “АНУ-ын Азийн гол холбоотон бол Өмнөд Солонгос улс билээ. Тиймээс бид хоёр улсын батлан хамгаалахын салбарыг илүү дотно байгаасай хэмээн хүсдэг. Хоёр улс жил бүр уламжлал ёсоор хамтарсан цэргийн сургуулилт хийдэг” гэж мэдэгдлээ.
“Хойд Солонгосын заналхийллээс эмээж байна уу?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “АНУ-ын холбоотон орнуудад аюул учруулсан тохиолдолд шууд гал нээх болно” гэж хариулав.
Жим Маттис мөн албаныхны хамтаар хоёр Солонгосын хил орчимд байршуулаад буй пуужин эсэргүүцэгч “ТХААД” төхөөрөмжтэй танилцсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын эхээр Азийн орнуудад айлчлах бөгөөд энэхүү айлчлалын эхний зогсоол Сөүл байх юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ