Бибер, Селена нар нууцаар уулзав
2017-10-30

Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нар энэ амралтын өдөр Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газраар хамтдаа үйлчлүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэд их удаан ярилцаж байсан талаар гэрчүүд өгүүлэв. Уг уулзалтынхаа талаар Селена “Бид маш сайн найзууд. Бидний харилцааг буруугаар ойлгох хэрэгүй” гэж хэлжээ.

 

Уран бүтээлчид 2014 оны эхээр болзож байсан бөгөөд өнгөрсөн оны дундуур тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм.  Салалтын дараа Селена дуучин “The Weeknd”-тэй болзох болсон бол Бибер олон бүсгүйтэй нэр холбогдсон боловч одоогоор ганц бие байна.

 

Бибер, Селена нар оройн хоол идэх үед “The Weeknd” гэртээ амарч байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин