Трамп уулзахыг хүсч буй хүнээрээ Дутертег нэрлэлээ
2017-10-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын 3-14 ний өдрүүдэд Азийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ.

Цагаан ордны тэргүүний эхний зогсоол Өмнөд Солонгосын Сөүл хот бол эцсийн зогсоол Филиппинийн Манила хот юм. Трампын Азийн орнуудад хийж буй айлчлалын үеэр “Хойд Солонгосоос ирэх заналхийлэл нэмэгдэж болзошгүй” хэмээн ажиглагчид үзэж байна.

Дээрх орнуудаас гадна Трамп Япон, Вьетнам, Энэтхэг, БНХАУ-д айлчилна.

Тэгвэл Трамп Азийн орнуудад хийх айлчлалынхаа үеэр хамгийн их уулзахыг хүсч буй тэргүүнээр Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертег нэрлэсэн байна. Трамп “Би түүнтэй уулзахыг их хүсч байна. Бид олон асуудлаар ярилцана” гэж хэлжээ.

Дутерте өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг элдвээр харааж, хоёр улсын дунд таагүй харилцааг үүсгэсэн нэгэн билээ. Обама түүний явуулж буй “Хар тамхины дайн”-ыг буруутгасныхаа хариуд доромжлуулсан юм.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Tramp Dutertegees har tamhiny esreg yaaj temtsdeg turshlagaas ni suraltsahaar ih husej dee. Dutertegiin temtsel amjilt olj Pilippind amar taivan baidal togtood baigaa bilee. Duterte bol er zorigtoi, shiidvertei udirdagch gedgee haruulsan erunhiilugch bilee.