Юэн МакГрегор шинэхэн дурлалтайгаа учирчээ
2017-10-30

Холливуудын нэрт жүжигчин Юэн МакГрегор эхнэр Эвагаас салахаар болсон хэмээн өнгөрөгч долоо хоногт орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болсон. Өдгөө 46 настай МакГрегор өнгөрсөн тавдугаар сараас хойш эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай болжээ.

 

 

Тэгвэл жүжигчин эр шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өөрөө 14 насаар дүү, “Fargo” киноны од Мари Элизабеттэй болзох болжээ. Хос өчигдөр болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Юэн МакГрегор, продюссер мэргэжилтай Эватай 1995 онд дэлгэцнээ гарсан “Kavanagh QC” гэх уран бүтээлд хамтран ажиллаж, гурван жил болзсоны эцэст  1998 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин