Ц.Цогзолмаа: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон
2017-10-30

Гэрэл зургийг MPA.mn

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон. 

 

Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ  авч байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Энэ бол нэг удаагийн асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг ч сайд Ц.Цогзолмаа хэллээ.  Тиймээс асуудалд олон талаас нь бодиттой хандаж  ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьж   Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ. 

 

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд цалинг нэмэх бус багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор  зөвшилцөж хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо багшийн цалингаас гадуурх урамшууллыг олгох өнөөдөр мөрдөгдөж байгаа 9 журам бий, үүнийг эргэн харж  багшийн гар дээр бодиттой очих талаар хамтран ажиллаж системийнхээ хэмжээнд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэж эхэлж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

 

Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв. 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана' гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mecss.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Гомдол:
Ард түмэнрүүгээ чиглэсэн дорвитой зоригтой ажлуудыг хийгээчээ.Боломжууд байна шүү дээ.Доошоо харж ажлаа хийцгээ сайдууд гишүүдээ.Намын чинь нэр хүнд уналаа.
2017-10-31
Bagsh narin chanarig saijrulah heregtei.togsoj bg:
Bi
2017-10-30
Zochin:
Nuguu 300 000 avahaar bloo uy?
2017-10-30
Dawartsan golognuud:
DURANDAA AJIL HAYSAN YUMNUUDAD TSALINGIIN UGCH YADGIIN ZARIM SURGUULIUD ajil hayalt hiihgui suragchdiigaa gsn setgeleer ajillaj bolool bn shde
2017-10-30
te:
Uramshuulal n bagshiin gar dr buten irdeg bol yaxaw gsn. Yam-aimag-surguul-menejer gex met Shat shatandaa xasaj idseer bgd uchuuxen ym l irdeg shd.
2017-10-30
Зочин:
UNEN SHI ULS TUR YE-s HOL BAI
2017-10-30
Зочин:
Unen shu.YE uls tur hol bai
2017-10-30
зочин 2:
яг зөв хэллээ
2017-10-30
зочин:
албатай юм шиг багшийн мэргэжил сонгочоод төр засаг руугаа дайраад байдаг энэ багш нар одоо больчоочээ. Шавь төвтөй сургалттай болсон одоо багш нарт шавь нар нь сурах үгүй нь огтхон ч хамаагүй юмаа заагаад л өнгөрөхөд болно гэж эцэг эхийн хурал дээр ярьж байсан хүүхэд чин юм сурахгүй бол багшид хамаагүй гэж байсан ш дээ. Тийм болчоод байхад цалин нэмүүлнэ гэж хуцдагаа болих хэрэгтэй
2017-10-30
зочин 2:
яг зөв хэллээ
Зочин:
яг тийм шийдэлд хүрсэн юм уу багш нар ҮЭ ягаад таг бна
2017-10-30
Зочин:
Ажил хийвэл дуустал гэдэг юм! Хоёрын хооронд ингэж сүр бадруулчихаад замын дундаас зорилгоосоо буцдаг багш нар ямар үлгэр дууриалал үзүүлээд байна вэ!!
2017-10-30
Зочин:
багш нар улс төрийн тоглоомонд орж түр хороо ҮЭ гэж хуваагдсанаа ойлгох хэрэгтэй. Өөрсдийн хүчээ тарамдуулж эв нэгдэлгүй байгаа нь яав ч амжилтанд хүргэхгүй харин ч төр засгийн тоглоом болно бизээ. ҮЭ-ийн тэмцэл дундуур зүсч орж ҮЭ ээр дөрөөлж улс төр хийх гэсэн нөхдийн гар хөлийн үзүүрт савчиж дэвж явсанаа ухаарах цаг болсон. Алив 1000 багшийн өлсгөлөн чинь. МАХНын гишүүн багш нар чинь нийлээд ч өлсгөлөн зарлах хүний тоонд хүрэх үү дээ. МАХНын хэсэг нөхөд нь тэр намдаа намынхаа ажлыг хий багш нарыг орхи
2017-10-30
Зочин:
UNEN SHI ULS TUR YE-s HOL BAI
Зочин:
Unen shu.YE uls tur hol bai
Зочин:
Монголын багш нар өрөөсөн гутлын үнээр худалдагдлаа
2017-10-30