С.Ганбаатарт 1.4 сая төгрөгийн торгууль оноов

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав. Мөн хандиваар авсан 50 сая вонныг улсын орлого болгохыг даалгав.
Шүүхээс С.Ганбаатарын нэрийг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгасан байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ