Ц.Намуун ”Содон фүүдс” ХХК-ийн нүүр царай боллоо
2017-10-30

 

Үндэсний үйлдвэрлэгч “Содон фүүдс” ХХК “Киви” хамтлагтай нэг жилийн 300 000 000 төгрөгийн гэрээ хийжээ. Энэхүү гэрээний дагуу “Киви” хамтлагийн охидын зураг  “Содон фүүдс” брэндийн кофен дээр гарч, тус компанийн нүүр царай болж байгаа юм. Тус компанийн нүүр царай болж байгаа гэрээт ажлын эхний ээлжинд Намууны зураг Содон брэндийн классик, хар, цагаан кофен дээр гараад байгаа юм.

 

 

 

“Содон фүүдс” ХХК нь гурван төрлийн кофе, дөрвөн төрлийн зөгийн балтай цай худалдаанд гаргадаг үндэсний үйлдвэрлэгч юм.

 

 

 

Уг цай, кофег авахыг хүсвэл андашгүй ба  Намууны зурагтай бүтээгдэхүүний сав баглаа нь хүртэл содон гоёмсог. Бие эрүүлжиж, дархлааг дэмжин ханиад томуунаас сэргийлэх, эх орондоо Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг та ч бас хэрэглээд үзээрэй.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Кофег бор хүүхнээр гэдэг ч бас л алсыг харсан бна шүү
2017-10-30