Коби Брайнт: “Алдрын танхимд танилцуулах хүн нь Жордан эсвэл Фил байгаасай”
2017-10-31

 

Лос Анжелес Лэйкэрс багийн од байсан Коби Брайнт өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа нэгэн сонирхолтой хүслээ хэллээ.  Тодруулбал тэрбээр хэзээ нэг өдөр алдрын танхимд орох үед нь түүнийг танилцуулах хүн нь Майкл Жордан эсвэл Лэйкэрсийн дасгалжуулагч асан Фил Жэксон нарын нэг нь байгаасай гэж хүсдэг гэнэ.

 

“Намайг алдрын танхимд залах үед танилцуулах хүнээр хоёр хүнийг байгаасай гэж хүсэж байна. Майкл Жордан эсвэл Фил Жэксон. Тэд бол миний хувьд тамирчны хувьд төдийгүй, хувь хүний хувьд маш том зөвлөгч нар байсан. Би та нарт баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь би та нараас маш их ач тус мэдэрсэн” гэж Брайнт хэлжээ.

 

Зодог тайлснаасаа хойш Коби Брайнт бизнесмэн болоод байгаа юм. Тэрбээр залуу тамирчдыг өөрийн үнэ цэнэ ээ тогтооход туслах хүсэлтэй байгаа юм байна. Тэрбээр энэ талаар “ хэрвээ тогтмол орлого нь жилээс жилд нэмэгдэж байхгүй бол нэг л өдөр дампуурч, эмгэнэлт түүхийн баатар болно гэдгийг хүн болгон мэдэх байх. Тиймээс би тамирчдыг өөрийн жинхэнэ үнэ цэнээ мэдэж тогтоох хэм хэмжээг бий болгож болох юм” гэжээ.

 

 Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин