Нью Йоркт халдлага болж, найман хүн амиа алджээ

img

АНУ-ын Нью Йорк хотноо “террорист халдлага” гарлаа хэмээн эрх баригчид мэдээллээ. Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт ачааны машинтай нэгэн этгээд иргэдийг дайрч, улмаар нэгэн автомашиныг мөргөсөн аж.

 

 

Тэрбээр машинаасаа буух үедээ “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн орилжээ.

 

“Уг халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 11 хүн бэртсэн” талаар Нью Йорк хотын Цагдаагийн газраас шуурхай мэдээллээ.

 

Халдлагыг Узбекстан гаралтай 29 настай эр байжээ. Тэрбээр долоон жилийн өмнө АНУ-д ирж, улмаар өнгөрсөн хугацаанд Флорида мужид амьдрах болсон байна.

 

Цагдаагийнхан түүнийг амьдаар нь баривчилжээ. Нью Йорк хотноо 2001 оны есдүгээр сард болсон ихэр худалдаанд төвд гарсан халдлагаас хойш ийм олон хүний аминд хүрсэн халдлага сүүлийн 16 жил болоогүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америк маниуст виз өгөхгүй байж иймэрхүү юмнуудад өгчих юм даа
2017-11-01
Зочин:
Trump yurunkhiolegch bolsnoos khoish USA bishdlee yanz ni Araich iim baogasgvi sanagdana
2017-11-01