Өсвөр насны хүү амиа золиосложээ
2017-11-01

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах цэргийн хамгаалалттай дипломат бүсэд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Дипломат бүсэд Афганистаны парламентын ордон, яамнууд болон тус улсад суугаа Элчин сайдууд байрладаг юм.

 

Уг халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна.

 

Энэхүү халдлагыг 12 эсвэл 13 настай бага насны хүүхэд үйлдсэн гэв. Хүү хамгаалалттай бүсийн ойролцоо амиа егүүтгэжээ. “Амиа золиослогч тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсан” хэмээн гэрчүүд өгүүллээ.

 

Эрх баригчид халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгджээ.  Тус бүлэглэл Сири, Ирак дахь орон зайгаа алдаж, улмаар Афганистанд хяналтаа тогтоохыг санаархах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин