Пхеньянд цөмийн туршилтын үеэр 200 гаруй хүн амиа алджээ
2017-11-01

Хойд Солонгосын сүүлд хийсэн цөмийн туршилтын үеэр газар доорх туршилтын хонгил нурсан байна.

 

 

Уг үйл явдлын улмаас 200 орчим хүн амиа алджээ. Энэ мэдээллийг анхлан Японы орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн аж.

 

Пхеньян өнгөрсөн есдүгээр сарын 3-нд түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм.  Харин “энэхүү туршилтын үеэр 200 орчим ажилчин амиа алдсан” хэмээн ойрын эх сурвалж мэдээлжээ.

 

Олон удаагийн туршилтын улмаас “Пунги-ри дэх уг байгууламжийн хөрсөнд цууралт үүссэн бөгөөд сүүлд болсон цөмийн туршилтын үеэр нурсан гэнэ.

 

Тус улс дахин цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 100 хувийн саналаар Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар болсон юм.

 

Хоригийг эсэргүүцэн Хойд Солонгос өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа Японы дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg batsaaniig nudarchij boldoggui yum bhdaa
2017-11-01
Зочин:
100-iin sanalaar gej bgaa bol Oros, Hyatad 2 ni Hoituudaas zalhaj ehlej de huurhii...Tsumiin zevseg baihad Oros, Hyatadiin ali ni ch heregguigej l gej bodoj bgaa yum bh da.
2017-11-01