Монголын хэт холын зайн гүйгчид БНХАУ-г зорилоо
2017-11-01

 

2017 оны 11 сарын 4-5 хооронд БНХАУ-ын Фошан хотод зохиогдох “Xiqiao Mountain international Ultra Marathon-2017” нэртэй 24 цагийн А зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцохоор манай тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

БНХАУ-ыг зорьж буй бүрэлдэхүүнд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Өнөрбаяр, шигшээ багийн тамирчид болох П.Отгонбаатар, З.Нина нар болон Булган аймгийн тамирчин Ч.Наранцацрал, “Аварга” дээд сургуулийн тамирчин Ж.Батцоож нар багтаж байгаа юм.

 

Манай тамирчид уг марафонд 24 цагийн тэмцээнд оролцож туршалаг судлах, Монгол улсын рекорд амжилтуудыгг шинэчлэх зорилго тавиад байгаа гэнэ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин