Жулиа Робертс: Холливуудад нэр алдраа хадгалж явна гэдэг их хэцүү
2017-11-02

Холливуудын нэрт жүжигчин Жулиа Робертсын “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Ричард Гирийн хамт тоглосон “Хөөрхөн хүүхэн” таны тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг. Дараа нь та мөн түүнтэй хамт “Зугтсан сүйт бүсгүй” кинонд тоглосон санагдаж байна. Ричард Гиртэй дахин ийм кинонд тоглохыг хүсдэг үү?

 

-Иймэрхүү кинонд бол дахин тоглохгүй. Харин өөр кионод Гиртэй хамтраж тоглоно гэсэн бодол бол байгаа. Тэгэхдээ бид хоёрын хамт тоглох бүр хүмүүс хооронд минь холбож, их төвөг болдог. Кинонд болж байсан тэр үйл явдлыг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг утгагүй. Ямар хэрэгтэй юм бэ.Хааяа кино үзэж буй үзэгчид биднээс дэндүз ихийг хүсдэг нь хааяадаа төвөг учруулдаг.

 

-Сүүлийн жилүүдэд та АНУ-ын кино урлагийн шүтээн болсон. Таны амжилтад ямар нэг нууц жор байна уу?

 

-Мэдээж байхгүй. Хүн болгонд өөрийн гэсэн зам, өөрийн гэсэн арга барил байдаг. Би ер нь энэхүү “шүтээн”, “билэг тэмдэг”, “супер од” зэрэгт ихэд эргэлзэнгүй ханддаг. Миний бодлоор эдгээр үг хэллэгийг сэтгүүлчид та нар бичлэгээ гоёх гэж бодож олдог. Арваад жилийн өмнө тэр бүх нэр хүндтэй шагналыг хэн хэн авч байсныг хэл гэвэл хэн ч тэдний нэрийг санахгүй дээ. Ийм л байгаа юм даа. Та нар бол үнэхээр бялдууч ажил хийдэг. Хүнийг үгээр алж, амьдруулах хүч та нарыг үзэгний чинь үзүүрт л оршдог. Би та нараас анх их айдаг байсан. Одоо бол айхгүй, нэгэнт миний амьдрал тогтворжсон болохоор.

 

-Яагаад ийм байдгийг ийм бодол төрдөгийг тунгааж байв уу?

 

-Шоу бизнес бол маш хатуу харгис мэргэжил. Олон зүйл чамаас хамаарахгүй. Зуучлагч, төлөөлөгч, менежер, хамтрагч, найруулагчдаас хамаардаг. Би гэдэг хүн энэ хатуу харгис хорвоод оршин тогтнохыг хүсвэл, заавал араа харж амьдрах дүрэм байдаг юм. Араа сайн харвал, гэнэтийн дайралтад өртөхгүй. Бас газарт амархан унахгүй. Унасан ч маш зөөлөн унах болно.

 

 

-Тэгвэл таны хамтарч ажиллах дуртай найруулагч хэн бэ?

 

-Хэд хэд бий. Юуны түрүүнд мэдээж Гарри Маршаллыг хэлэхийг хүсч байна. Тэр ямар ч кино, жүжигт сэтгэл хөдөлгөж, уярмаар шийдлийг хэнээс ч илүү олж чаддаг. Би Стивен Содербергийг биширдэг. Тэр маш хурц, дайчин. Нөхцөл байдлыг жүжигчинд маш гарамгай тохируулж чаддаг. Би “Эрин Брокович” кинонд тоглоод Оскарын гардан авсан нь түүний гавьяа юм. Мэдээж Майк Николс байна. Түүнтэй хамт ажиллахад чи өөрийгөө тархитай юм байна, тэр нь бүр ажилладаг юм байна гэдгийг шууд л мэддэг.

 

-Тэгвэл жүжигчдээс хэнтэй хамтран ажиллахад гоё байдаг вэ?

 

-Хэдэн арваараа байна. Жорж Клуниг хүндэтгэдэг. Том Хэнкс болон түүний эхнэр Рита нар миний дотны найз гэдгийг хэлмээр байна. Бред Питтэй ажиллахад их таардаг. Тэр их гэрэл гэгээтэй хүн. “Замбага” кинонд тоглож байхад Салли Филд, Ширли Маклейн нарын хүргэсэн тусыг үнэлж барашгүй. Ричард Гирийг дурдахгүй байж болохгүй. Ингээд зогсоё доо. Олон хүнийг дурдвал заримыг нь мартчих байх. Бас гомдоочихож магад.

 

-Та уран зохиолын ном уншдаг уу?

 

-Өөрийнхөө хэмжээнд уншдаг. Зарим орчуулгын зохиол их гоё байдаг шүү. Тэдний уран сэтгэмж, үгийн баялаг хааяадаа надад байдаг болоосой гэж хүсдэг.

 

 

-АНУ-ын олон нэртэй жүжигчин, тэр тусмаа таны ах Эрик Робертс, мөн Майкл Йорк нар Оросын кино үйлдвэртэй хамтран ажилладаг. Орост ажиллах сонирхол танд байдаг уу?

 

-Би одоо гурван хүүхэдтэй. Тэднийгээ орхиод эндээс явах яриа одоогоор байж болохгүй нь. Хэдэн жилийн дараа надад юу санал болгохыг харж л байя. Жүжигчин чинь хэн нэгнээс хамаардаг мэргэжил биз дээ.

 

-Таны гэр бүлсэг амьдрал Холливуудад шууд л домог болсон. Та ярилцлага бүртээ нөхөр Денни болон хүүхдүүдээ дурддаг. Та “Мона Лизагийн инээмсэглэл” кинонд тоглосон. Тэнд гэр бүлээ өөрийн ашиг сонирхолоос хоёрдугаарт тавьдаг дүрд тоглосон. Энэ дүр таны бодит амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байна уу?

 

-Бүгд надад ийм асуулт тавья гэж тохиролцсон юм биш биз. Миний тоглосон Кетрин Уиллисийн дүр бол гэр бүлийн амьдралын эсрэг биш, харин гэр бүлийн амьдрал эмэгтэй хүний сэтгэл зүйг эвдэж буйг эсэрүүцэж буй дүр юм. Кэтрин хэнээс ч хараат бус. Тэр хараат бус байдлаа юугаар ч золиослохыг хүсдэггүй. Тэр дүр миний амьдралд харшлаад байх юм байхгүй. Миний гэр бүлийн амьдрал тэр чигээрээ хайр дээр бий болсон. Миний тусгаар тогтнол юуг ч золиослоогүй. Хайр сэтгэл минь миний амьдралыг улам бэхжүүлсэн.

 

-Та олон хүний шүтээн аль хэдийнэ болжээ?

 

- Би зураг биш, хүн шүү дээ. Нэр алдартай байна гэдэг давалгаан дээр завиныхаа тэнцвэрийг олно гэсэн үг. Холливуудад нэр алдраа хадгалж явна гэдэг хүн болгоны чаддаг юм биш. Энэ сэтгүүл, сонинууд надад оддын титэм өмсгөчихсөн юм. Хүмүүс ихэд өнгөц ойлголттой байдаг. Тэд намайг Холливудад амьдардаг гэж боддог. Гэвч тийм биш. Би Нью-Йорк, эсвэл Нью-Мехикод амьдардаг. Намайг дандаа лимузинээр явдаг гэж төсөөлдөг. Үнэндээ бол би явган явахыг илүүд үздэг. Намайг хар загасны түрсийг хувин хувингаар иддэг гэдэг. Тэгвэл би шөлийг эрхэмлэдэг. Ийм жишээ хэдэн зууг дурдаж болно. Хүмүүс намайг яаж хүлээж авдаг, бодит амьдрал дээр би ямар вэ гэдгийн хооронд маш том ялгаа бий. Би бол тун даруухан ертөнцөөс гаралтай хүн. Би мөнгө үрээд хэвтэж байдаг хүн биш.

 

-Таны инээмсэглэлийг хараад ямар их алдаршсаныг нь санах шиг?

 

-Та нар ойлгоход хэцүү л байх. Өөрийнхөө инээхийг хараад заримдаа амаа оёчих юмсан гэж бодогддог. Бурхан надад мурий шүд заяасан. Олон жил шүдний аппарат зүүж явлаа шүү дээ. Бас бага сургуульд байхдаа муухай инээдэг гэж ангийхан маань шоолдог байсан. Дунд сургууль ороод багш минь “Битгий инээ” муухай харагдаж байна гэдэг байсан. Харин нас биед хүрсэн чинь та хэд инээмсэглэлийн минь сайхнаар нь дууддаг шүү. Их сонин. /Инээв/

 

-Хэзээ нэгэн цагт жүжигчний амьдралаас уйдаж байсан уу?

 

-Үгүй дээ. Би бүх хүний сэтгэлд Хөөрхөн хүүхэнээр алдартай байхад ингэж бизе тоох хэрэг надад байхгүй. Би насаараа л жүжигчинээр амьдарч байна. Жүжигчнээсээ татгалз хаявал надад өөр хийх юм байхгүй шүү дээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hero:
Smart yumaa
2017-11-03
goyo:
ih uhaantai busgui bnoo
2017-11-02