Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2017-11-02

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

Shuud.mn
Сонин хачин