160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой
2017-11-02

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улс жилд дунджаар 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэж тооцоолжээ. Өнгөрсөн онд манай улс 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-руу экспортолсон юм.



Манай улсын нийт малын тоо өнгөрсөн оны байдлаар 61.5 сая толгойд хүрсэн. Үүнээс 85 орчим хувийг бог мал эзэлж байна. Харин хөрш орнууд бод малын мах  авах сонирхолтой байдаг аж. Тиймээс хонь, ямааны махыг гуравдагч орнуудад экспортлох нөөц бололцоо байгааг салбарынхан онцолж байна.  
 

Р.Дулам
 

Shuud.mn
Сонин хачин