Улаанбаатар
Кэйт Аптон ирэх долоо хоногт хуримаа хийнэ
2017-11-3

Загвар өмсөгч Кэйт Аптон ирэх долоо хоногт Италид хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 25 настай Аптон өнгөрсөн 2015 оноос эхлэн өөрөөсөө есөн насаар ах “MLB”-ийн од Жастин Верландера гэгчтэй болзох болсон юм.

 

Хосын ойрын эх сурвалж Хурим төлөвлөгөөний дагуу болно. Тэд хуримандаа их бэлдсэн. Тун удахгүй тэд албан ёсоор энэ талаар мэдэгдэх байх” хэмээн “People” сэтгүүлд ярьжээ.

 

Аптон өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Алтанбөмбөрцөг” кино наадмын нээлтэд оролцох үедээ олон нийтэд сүй тавьсан гэдгээ зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин