А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томиллоо
2017-11-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж  Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

 

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.

 

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга,  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой.

 

Монгол Улсын  аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын  тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй  орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын  Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хахахаха
2017-11-03
Зочин:
Зөвхөн Монголд л ийм юм боломжтой, яллагдагчаас төрийн өндөр албанд хахахах
2017-11-03
АА БҮҮ МЭД:
АН ЫГ СОНГУУЛЬ БОЛГОН ДЭЭР ДЭМЖИЖ САНАЛАА ӨГСӨН. ХАРИН ЭНЭ ГАНСҮХИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГ, ТАНК ЗЭРГИЙГ НЬ БОДОХООР ДУРГҮЙ ХҮРДЭГ ЮМ. ЭЦЭСТ НЬ ХЭН ХОЖСОН ЮМ, ОРОСУУД ХОЖСОН. САНААТАЙ САНААГҮЙ ОРОСОД ТУС БОЛЧИХСОН ГЭЭД ХҮМҮҮС ЦУУРАХ ЮМ
2017-11-03
Зочин:
За Монгол ялна гээд л хийрхээд Жёнког дэмжээд байсан нөхдүүд хар дааХэн ялсан байна Монгол ялаагүй Жёнко ба түүний хамсаатнууд ялаад ял эдлэх биш ямбатны суудалд та нарын толгой дээр зайдаллаа Одоо ч ташуурдаад байх л үлдлээ Хайран монгол орон мину зэ Жёнко Зи Гансүх нарын гарт юу болох болоо
2017-11-03
Зочин:
Hulgaich nar davarch duuslaa
2017-11-03
varan:
монгол улс чинь юу болоод байна аа! Шоронд орох хүмүүс нь дээшээ дарга болчих юм даа. Юу болоод байгааг мэдэх хүн байвал хэлээд өгөө ч ...
2017-11-03
zochin:
pee hulgaich nar dendej bmaa
2017-11-03
Зочин:
Soliorol dunguj ehlej baina
2017-11-03
???:
Ай юу вэ??????????????????????
2017-11-03
mgl:
Mongol yalsaar l...
2017-11-03
зочин:
энэ Баттулга солиорч байгаа байхаа.Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнийг...
2017-11-03