Залуучуудын шигшээ баг маргааш Японы багтай тоглоно
2017-11-03

 

Ирэх 2018 оны намар 19 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Индонез улсад болно. Тэгвэл энэхүү тэмцээний эрхийн төлөөх өрсөлдөөн Улаанбаатар хотод маргааш эхэлнэ.  

 

Энэ өдрүүдэд Ази тивийн найман өөр оронд урьдчилсан шатны тоглолтууд явагдах бөгөөд манай улсад “I” хэсгийн тоглолтууд болох юм. Энэ хэсэгт манай улсын залуучуудын шигшээ багаас гадна Япон, Тайланд, Сингапурын залуучуудын шигшээ баг багтаад байгаа юм.

 

Тэгвэл анх удаа байгуулагдсан 19 хүртлэх насны залуучуудын шигшээ баг тэмцээний фаворит биш ч талбайн давуу талаа ашиглан ААШТ-ий эрхээ авах боломжтой юм. Тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн тоглолтыг маргааш Тайланд Сингапурын багууд хоорондоо хийх аж. Харин энэ тоглолтын дараа 16:00 цагаас Монгол-Японы багууд өрсөлдөх хуваарьтай байна. Улмаар залуучуудын баг ирэх даваа гаригийн 16:00 цагаас Тайландтай, энэ сарын 8-ны 16:00 цагаас Сингапурын багтай тус тус тоглох юм. Азийн хөлбөмбөгийн холбооноос баталсан дүрмын дагуу  хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах бол дэд байранд шалгарсан 8 багийн сайн үзүүлэлттэй  5 нь ирэх жил Индонезийг зорих эрхээ халаасална.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин