Трампын твиттер хаягийг санамсаргүйгээр хаажээ
2017-11-03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хаягыг санамсаргүйгээр хаасан хэрэг өнгөрсөн шөнө гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар Твиттер сүлжээ мэдэгдэл хийж, албан ёсоор уучлалт гуйжээ.

 

Тус компанийн ажилтны санамсаргүй алдаанаас болж Ерөнхийлөгчийн “@realdonaldtrump” твиттер хаягыг 11 минутын турш хааж улмаар идэвхгүй болгосон гэнэ.

 

Уг хэргийг твиттер шалгаж буй бөгөөд “Дахин иймэрхүү төрлийн алдаа гаргахгүй” гэж мэдэгдлээ.

 

Трамп өнгөрсөн 2009 оны гуравдугаар сард твиттерт нэгдсэн бөгөөд өдгөө түүнийг 41.7 сая болжмор дагадаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин