Кейни, Кардашиан нар сална
2017-11-03

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарыг гэр бүлээ цуцлуулахаар болсон хэмээн тус улсын шар хэвлэлүүд өөр өөрийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлах болжээ.

 

 

“Хос өнгөрсөн сараас таарамжгүй харилцаатай болж, улмаар тусдаа амьдрах болсон” хэмээн ойрын эх сурвалж “www.hollywoodlife.com” сайтад ярьсан аж.

 

Тэд өнгөрсөн сараас хойш хамтдаа олны өмнө гараагүйгээс гадна саяхан болсон “Сүнсний баяр”-аар ч хамтдаа томоохон арга хэмжээнүүдэд оролцоогүй билээ.

 

Кардашиан өнгөрсөн есдүгээр сард тээгч эхийн тусламжтай гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаараа 100 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

Шар хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг хос батлаагүй байна.

 

Хос 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн бөгөөд Норт, Сэйнт гэх хоёр хүүхэдтэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин