Нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв нисдэг тэрэгний тусгай зогсоолтой болсон. Тус зогсоолоо ашиглаж, өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм.
Иргэний нисэхийн ерөнхий газар түргэн тусламж, ойн шавьж устгал, онцгой байдал, гал түймэр, аялал жуулчлал зэрэгт бага оврын агаарын хөлөг ашигладаг байхаар "Ерөнхий зориулалтын агаарын тээвэр"-ийн салбарыг хөгжүүлхээр ажиллаж буй. Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоол байгуулсан аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ