Цорын ганц гарц бол УИХ тарах
2017-11-06

 

“…Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай” гэж эртний Грекийн математикч, гүн ухаантан Пифагор хэлжээ. Пифагор энэ үгийг МЭӨ 500-аад оны үед хэлж байсан юм.

 

Тэгвэл өнөөдөр XXI зуун, шинэ цагийн Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой улс төрийн замыг сонгоод 27 жилийн нүүрийг үзээд байгаа үед дээрх үг монголчуудын орой руу орж ирэв.

 

Бид андуурч байжээ. Уг нь аль халуун зунаас хойш, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрүүт эд хоорондоо толхилцоод эхэлсэн юм. Тэр үед нь МАН-д асуудал үүслээ гэж үзэж байв. Улстөрчид,  ажиглагчид, зарим судлаачид хүртэл тэгж хэлж байсан юм.

 

Гэтэл үгүй юм байна. МАН биш Монголын төр болохоо больчихсон байна. Төрийн бүх институци нь гажуудал доголдолд орчихсоныг бид нэг л өдөр, хэдхэн цагийн дотор ойлгож авлаа. Энэ хүртэл болсон үйл явдлыг одоо нэхэн зэрэгцүүлбэл дээрх дүгнэлтийг хийхэд маш хялбар болох ажээ.

 

Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

 

Хориг яахав, Ерөнхийлөгч тавьж л байдаг, УИХ хэлэлцэж л байдаг эд. Гэхдээ энэ удаад их онцлогтой. Хоригийг хэлэлцэх гэж УИХ дахь МАН-ын бүлгийнхэн гэж хэд тасарсан могой шиг болсон хэдэн хүн олон хоног наашаа, цаашаа гүйлдэв. Ингэж тэгсээр УИХ-ын шийдвэр хоригийг хүлээж авахгүй гэж гарсан юм.

 

Хамгийн гол нь энэ чуулганы хуралдааны явц, байдал Төрд итгэх монгол хүний итгэлийг тас цохив.

 

Одоогийн УИХ-д МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг гишүүн бий. Бүх шийдвэр МАН-аас шалтгаална гэсэн үг. Ийм байхад л энэ хоригийг албан бусаар арваад хоног хэлэлцэж байж, чуулган дээр орчихоод муу муухайгаа ухалцан дуудалцаж байгаад Ч.Хүрэлбаатарыг авч үлдэв.

 

Есөн шид нь бүрэлдэнэ гэж муухай үг байдаг. Шуудхан хэлчихье, Монголын төр түүн шиг л болсон байна.

 

Ерөнхийлөгчийн хориг, түүнийг танилцуулан хамгаалж суусан ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгч хэмээх Монгол төрийн эв нэгдлийг хамгаалан сахигч төрийн интитуцийг “будаа” болгосныг олон нийт харлаа. Эцэстээ Ерөнхийлөгчийн хориг улстөржсөн, хүчгүй, нэг хэрүүлч нөхрөөр дайлгаж явуулсан хэний ч юм сэдсэн асуудал байна гэсхийгээд замхруулж орхисон.

 

Магадгүй, З.Энхболдын үг үйлдэлд хууль зөрчсөн явдал байгаагүй байж болно. Гэхдээ тэрээр УИХ-д суугаа нөхөдтэй урьд өмнөх асуудал хийгээд тооцоо хэтэрхий ихтэй юм.

 

УИХ дахь МАН-ын 65 гишүүний талаар дээр хэлсэн. Хэвлэлд гарч байгаа мэдээллээр 33-ын бүлэг нь дахин задарч “Их 10” гэдэг бүлэг мэндэлсэн гэж байна. Нэр бүхий 10-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүг чигийг алтангадас шиг заагаад, том том томилгоо, шийдвэр ярьцгаан, “Энканто” гэдэг газарт тоорой шарж, тоглосон шиг суудаг болсон гэнэ.

 

Тэднээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үзэн яддаг 32-ын бүлэг гэж бий. Бас 33-ын бүлгийн буурийг сахиж үлдсэн Сү.Батболдын фракцынхан голлосон хэсэг байна. МАН бол иймэрхүү бүрэлдэхүүнтэй УИХ дээр ажиллаад байгаа бололтой юм.

 

Үнэн хэрэгтээ энэ бол завхрал. Завхрал болсныг хэдхэн жишээнээс харъя. Хамгийн бүтэхгүй жишээ нь УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр бие биеэ монгол хүний мэдэж болох хамгийн муухай үгээр харааж хэрэлдэв. Зарим үгийн утгыг зөвхөн тэр хоёр л мэдэх юм шиг байгаа юм.

 

Энэ хоёрыг монголчууд мэднэ л дээ. Хэдэн жилийн өмнөөс МАН-ын залуучуудын байгууллагад бие биеийнхээ удам угсааг залгамжлаад орж гарч явсан. Хуурай ах дүүс гэмээр хэлхээтэй явсан үе тэдэнд бий. Тэр хэрээрээ өөр хүнд мэдэгдэж болохооргүй нууцууд тэдний дунд байдаг шиг байгаа юм. Том нь шаралхаад, бага нь пээдийгээд хэрэлдээд байгаагаас тэр нь анзаарагдаж л байна лээ.

 

Бас Ч.Хүрэлбаатарыг хамгаалсан Ш.Раднаасэдийн “…Гадаадаас Сангийн сайд авчраад ч нэмэргүй” гэсэн үгийг яаж ойлгох нь хувь хүний л хэрэг болж байх шиг байна лээ.

 

Мөн хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга болсон Л.Энх-Амгалан 30 гэр бүл гэдэг үгэнд ямар их шатаж байна вэ. “…Чи УИХ-ын дарга байсан. Одоо биш шүү” гээд л. Мань эр 2020 он, түүнээс ч хойш ингээд л сууж байх юм байх даа. Эр хүнээс гармааргүй л хөгийн үгс түүнээс гарсан даа. Гэхдээ энэ жижиг юм.

 

Том асуудал зөндөө  байна. Юу гэвэл Монгол төрийн толгойд маань хэн гээч нөхөд гарч суучихаад байна вэ. УИХ-ын гишүүд нь хувийн ашиг сонирхлоо нуухаа болилоо. Тэрбумаа авна ч гэх шиг, эрүүл хүн үү тэр гишүүн?

 

Үүнийг бид бодох ёстой. Монгол төрийн хойморт суучихаад хараал “уншаад” сууж байдаг нөхдөд бид итгэж болох уу. Ерөнхий сайд нь хээвнэг хогийн үгээр хэрэлдээд сууж байсан явдал Монгол төрийн түүхэнд ер нь бий юу. Үнэнийг хэлэхэд, У.Хүрэлсүхийн танхим хамгийн муу  сайд нараас бүрдсэн юм байна гэдгийг бид өдөр ирэх тутам мэдрэх юм шиг байна.

 

Сангийн сайд нь уул уурхайтай холбогдчихсон. ЕТГ-ын даргын барьж яваа бичгийг шүүхээр тогтоогдоогүй цаас гээд үгүйсгэж байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатар “…Би биш, би яагаа ч үгүй” гэхээр тэр цаасны зүс хувирч, архи байснаа ус болдог шиг болчихгүй л байх. Дараа нь “солиороод” л явчихсан болохоос биш “…Энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг Сангийн сайд нь болчихлоо” гэдэг Ж.Мөнхбатын үг үнэн шүү дээ.

 

Уул уурхайн сайд болсон Д.Сумъяабазар бас л явахгүй нь гэдгээ харуулчихлаа. Ерөнхийлөгчийн хориг тавих үеэр гарч ирсэн 30 гэр бүл гэдгийг илрүүлж гаргаж ирнэ, шалгаж тодруулна энэ тэр гээд юу ярьчихав даа. Д.Сумъяабазарыг сайд болох гэж байгаа тухай У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохоос ч өмнө яригдаж байсан. Ерөнхийлөгч зүтгүүлж байна гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юм яригдаж байв. Одоо тэр сайд болсон. Сайд болчихоод Ерөнхийлөгчтэй нягт ажиллаж байна гэдгээ харуулах гэж ингэв үү, эсвэл Ерөнхийлөгчөөс салж харагдах гээд ингээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Юутай ч уул уурхайн лиценз эзэмшигч 30 гэр бүлийн тухай Д.Сумъяабазар дахиад дуугарах юм байна гэж ойлгосон.

 

Сайдын ажлаа аваагүй, томилогдоо ч үгүй байхдаа халаа сэлгээ ярьсан хүн бол Боловсролын сайд Ц.Цогзолмаа. Боловсролын яамны газрын дарга нарыг шууд солино гээд л “аймаар” мэдэгдэл хийж байв. Бодвол одоо муусайн газрын дарга нарыг нь сольчихсон байх. Харин тэр сайд болонгуутаа маш том асуудалд орооцолдсон. Засгийн газрынхаа “гал унтраасан” халамжийг дэмжих гээд “…Үхэрт тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг 300 мянган төгрөг өгөхөд татгалзах эмч, багш нар байхгүй ” гээд аваад хаячихсан бололтой юм. “…Ц.Цогзолмаа дарвагараасаа болжээ” гэж хэд хоног шуугиад намдав.

 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж байна. “…Үзүүлээд өгнө, илрүүлээд өгнө” гээд л сайд болсон. Сайд болонгуут нь Б.Хурц мэдэгдэл хийж, араас нь өөрөө яриад, улмаар Б.Хурц явж, одоо Зоригийн аллагын захиалагчийг хэн тодруулах нь тодорхой бус болчих шиг боллоо. Бас мань эр 60 тэрбумыг ил болгоод өгнө гэж байснаа сайд болдог хурал дээрээ “…Хоёр хүний л балай яриа байна лээ. Би лав УИХ-ын дэд дарга болохдоо М.Энхболд даргад мөнгө өгөөгүй” гэж мэдэгдсэн. Ингэж 60 тэрбум ч бас шилээ харчих шиг болсон шүү.

 

Энэ мэтээр маш их хүлээлт дунд байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх зүйл харагдахаа болив. Хүлээх байтугай бушуухан түлхэж унагамаар үйлдэл олныг гаргаж байна.

 

Хар даа, Ерөнхийлөгч, түүний Тамгын газар жаахан тиймэрхүү нэр хүндтэй болчихлоо. УИХ нь 65 панзчин лангуу ажиллуулдаг хар зах шиг болчихлоо. Шинээр байгуулагдсан Засгийн газар нь хуучнаасаа дор гэдгээ харуулж эхэллээ.

 

Ёстой л эмгэнэлт, инээдмийн драм гэдэг шиг хачин юм болжээ, Монголын улс төр. Тиймээс одоо  Монгол төрийг цэвэрлэх, энэ муу муухайгаас бага ч болов ангижрах цорын ганц гарц байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь УИХ тарах юм. Монголын улс төрийн өнөөдрийн завхрал парламент дээр л болж байна. Түүнчлэн хаа хүрэх нь тодорхойгүй болсон энэ Засгийн газрыг парламент л томилсон юм. Тэгэхээр энэ цэвэрлэгээ парламентаас л эхэлбэл зохих ажээ.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч “…УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна” гээд мэдэгдчихсэн.

 

Мөн УИХ тарж болохыг Үндсэн хуульд ч зааж өгсөн байдаг. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “… УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн байдаг.

 

Ер нь бол сайдын суудал, гишүүний сэнтийгээсээ буух нь Монголд л эцэг эхээсээ хагацах гэж байгаа юм шиг уй гашуутай үйл явдал мэт харагддагаас биш гаднын улс орнуудад бол болж л байдаг үйл явц ажээ. Хамгийн гол нь парламентаа тараадаг нь улс орныхоо төлөө ямар нэг реформ, эсвэл аливаа гацаанаас гарахтай холбоотой байдаг байна.

 

Хэдэн жишээ дурдъя. Хамгийн сүүлд, 2017 оны есдүгээр сарын 28-нд Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентийн доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах болсноо зарласан. Шинзо Абэ парламентийг тараах болсон шалтгаанаа татварын орлогыг зар­цуу­лах Засгийн газрын шинэ төлөвлөгөө, Хойд Солон­госын эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлээ бататгах гэж тайлбарласан юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Шинзо Абэ бас л парламентын доод танхимаа тарааж байсан юм.

 

2016 оны аравдугаар сард Кувейтийн хаан улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө Засгийн газраа огцруулж, парламентаа тараасан. Кувейтийн хааны албан ёсны мэдэгдэлд “…Кувейт улсын Үндсэн хуулийн 107 дугаар зүйлийн дагуу, бүс нутагт бүрдээд байгаа нөхцөл байдал, болж байгаа үйл явдал ба аюулгүй байдалд тулгарсан асуудлыг тооцон үзээд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж байжээ.

 

2014 оны арван­хоёрдугаар сард Ерөнхий сайд Беньямин Нетаньяху эвслийн Засгийн газ­рынхаа хоёр гол гишүүнийг огцруулсны дараа тус улс парламентаа тарааж байв.

 

2013 оны арванхоёр­дугаар сард Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават мэдэгдэл хийж, парламентаа тарааж, Засгийн газраа огцруулсан юм.“…Сайд нарын танхим энэ хямралт нөхцөл байдалд улс төрийн сөргөлдөгч талуудын хооронд мөргөлдөөн, цус асгаруулсан тэмцэл гарахаас сэргийлж, парламентыг тараахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн манай ард түмэн бүх нийтийн шинэ сонгууль явуулж, өөрсдөө хэнийг төрийн эрхэнд гаргахаа шийдэх болно” гэж Ерөнхий сайд мэдэгдэж байлаа.

 

2008 оны хоёрдугаар сард Малайзын Ерөнхий сайд Абдулла Ахмад Бадави парламентаа тарааж, бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан юм. Абдулла Ахмад гэнэтийн шийдвэрийнхээ талаар тодорхой тайлбар хийхээс татгалзсан байв. Гэхдээ шинжээчид “…Эрх баригч нам Малайзын эдийн засгийн темп удааширч, инфляц мэдэгдэхүйц нэмэгдэж буй энэ үед шинэ алхам хийхийг хүсч байгаа” гэж тайлбарлаж байна.

 

Эцэст нь Хятадын гүн ухаантан Лаозын үгийг сануулъя.  Тэрээр “…Аугаа их ухаантууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа их бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэлж удирдагчаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг” гэжээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ерөнхийлөгч БАТТУЛГА онцгой байдал зарлаад ИХ, ЗГ хоёрыг хүчээр тарааж 1990 оноос хойшхи бүх хууль, гэрээг хүчингүй болгож дахин хянан тохиолдуулах хэрэгтэй.
2017-12-09
Зочин:
УИХ ыг тараагаад ЕРӨНХИЙЛӨГЧИЙН засаглалтай болчихвол МОНГОЛ ОРОН хөгжих боломжтой болно доо.ӨНӨӨДРИЙН хувьд ЖИНХЭНЭ МОНГОЛ Ерөнхийлөгчтэй болсон боломжийг нь ашиглах цаг нь болжээ.УИХ тарах ёстой.
2017-12-09
Зочин:
2018 оны төсөв хэлэлцэх батлах явцыг нахаарарлтай сонслоо үзлээ.АРД ТҮМНИЙХЭЭ амьдралыг сайжруулах Монгол орноо хөгжүүлэхэд ганц ч төгрөг тавьсангүй Харин УИХ ын гишүүн бүртээ 3 тэр бум төгрөг хуваарилж өөрсдөдөө идэх боломжоо бий болголоо.Үнэхээр Ч.ХҮРЭЛБААТАРЫН мэдлэг чадвар дутагдаж байгаа нь илт харагдлаа.
2017-12-09
тэгээд тааалдаа.хэн тараах вэ.:
Тараагаад дараа нь хэнийг сонгох вэ.хүн байнауу .энэ байгаа гишүүд буцаад сонгогдоно сонгууль .машин. бүгд худал болно мэдэхгүй л байна.тараах битгий хэл бүгдийг нь хорьж шүүх хэрэгтэй ,гэтэл хэн үүнийг зохион байгуулах вэ .гараад ир лдээ .барьж хорино .мэдэхгүй ,жинхэнэ монголоо гэсэн хүн хараахан гарч ирэх болоогүй л байна.төрийн эргэлт хийх зоригтон хэрэгтэй.энэ бүх худалчуудийг яахаа мэдэх ухуулж сэнхрүүлэх дайчин эр чи хаа байнаа .гэж ,
2017-11-07
зочин:
Зөв зөв дэмжиж байна, төрийн түшээд ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, улс орноо хөгжүүлэх талаар санаа тавихгүй хэрүүл маргаан, хуйвалдааны талбар болсон байна.
2017-11-07
irgen:
sanal niilj baina, eronhiilogchiig ajilluulahgui baina, Zunaas hoish ih um hiih egj oroldood tas zohiulaad suuj baina ih hurliinhand,,,,
2017-11-06
irgen:
chi yamar bydyyleg ygtei irgen be, olon niitiin saitad ingej bichij baigaa hyn shorongiin hadaas boloh estoi l hyn baina daa chi
2017-11-06
Зочин:
32 tsuunx jenco niilexed UIX tarlaa do
2017-11-06
Damdin ochir muu jinger:
Uuhai sss aa tiimuu chi ..xaxa odo ingeed mongol humuust tur zasgaa uzen yadah yum suulgahnuu nerteigeer ni chi muu gadaad ornoor turuu udirduulay geed helcheech hutsaara chi muu.henii daalgavraar yu hutsaad bn mongoliin udirdagchid hoorondoo uzeltseh ni chi muud hamaatai yu bid hereldene ch idne ch uuna ch bas ulsaa ch ur udamdaa uldeene ch harin chi zuvaaa
2017-11-06
irgen:
chi yamar bydyyleg ygtei irgen be, olon niitiin saitad ingej bichij baigaa hyn shorongiin hadaas boloh estoi l hyn baina daa chi
mongol:
Yg zov.xuchin xiine.mongo idne.xeruul xiine.gazar shoroogoo zarna.Xelex ch ug alga.Ardiin nam Ardchilsan nam ali ni itgex itgel alga.XuralA taraa
2017-11-06
irgen.:
Ix xural tarbal taarna.tegeed eronxiilogchiin zadaglaltai boliy.76 mal tejeej baisnaas 1 gaigui changxan gartai xun ulsiig udirdana.Ulsiin mongo idne.xuuxen xuchindene.gazaraa zarna.ene 76 mal tarbal taarna
2017-11-06
ilrgen:
Manai ene tord Xeruuliin buzar gedeg zuil shugelsen bn.Niisleliin irgdiin toloologchiin xural ch ylgaagui.xeruul l xiine.Ene uls oroniig bodoj bgaa xun unendee alga.Urd ailiin tagnuuliin baiguulga unxeer sain ajillaj bn.xor xutgaj xoorond ni xerelduulj Mongol ulsiin xogjuulexgui xaraat bailgax gesen ajilgaa ni mash amjilltai xereggjij bn daa.Eblbel butdeg.xobolbol guttag gedeg dee
2017-11-06
tar tar:
uursduu tarj chadahgui bol tank oruulaaad taraaj bas boliishdee odoo huleeh tsag gej baihgui
2017-11-06
Зочин:
Энхболдыг ерөнхийөгч,Хүрэлсүхийг ерөнхий сайд болгодог МАНын бүлэглэл буруутай. Тэгэхээр УИХ тарах нь ч муу биш. Тэгээд сонгууль өөдтэй болохгүй байхаадаа
2017-11-06
Зочин:
ЭНЭ УИХ ТАРСАН НЬ АРД ТҮМЭНД ӨЛЗИЙТЭЙ
2017-11-06
Зочин:
yamar ard tymen baina tiim l tur baidag um bna.Bid buruug tur lyygee chiheh bish uursdiinhuu baigaa tsaraig ner har ,1 ih shyymjilsen ,ataarhsan ,aav eejiigee zovooj zovooj arai chyy 1 huviin surguuli tugsmur ayadsan lalaruud
2017-11-06
Зочин:
za baga solior
2017-11-06
Зочин:
УИХ тарах хэрэггүй ээ ялдагдагчаар татагдсан хүнийг даргаар тависан ерөнхийгэгчийг огцруулах хэрэгтэй энд ямар нэгэн хууль шудрага ёс гэхээсээ ёс зүй гэж юм байх ёстой
2017-11-06
irgen:
Tarmaat l bn sanaagaar. boldog bol ed oorsdigee bodood. tarahgui ldee
2017-11-06
Зочин:
toriig togtvorgui bolgoh gesen sanaa l tsaana l yawaad bn da
2017-11-06
Зочин:
Олонхи болсон ч чадахгүй бол.уих тарсан нь дээр . Томилгоонуудаа хар ,элчин сайдуудыгаа хар ,үндэснии компаниудыгаа залгиж байгаа хүчирхиилэл гаарч байна , төриин түшээдиин үг үйлдлииг хар нямдоржиин байр суурь суурин дээрээ тоосорч байгааг хар ТЕГ-н даргын шантаажииг хар төрөөс тэрбумтангууд залуу хэрхэн төрж байна хурцыг хар
2017-11-06
Зочин:
yamar ard tymen baina tiim l tur baidag um bna.Bid buruug tur lyygee chiheh bish uursdiinhuu baigaa tsaraig ner har ,1 ih shyymjilsen ,ataarhsan ,aav eejiigee zovooj zovooj arai chyy 1 huviin surguuli tugsmur ayadsan lalaruud
Зочин:
za baga solior