Техаст халдлага гарч, 26 хүн амиа алджээ
2017-11-06

АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас 26 хүн амиа алдаж, 20 орчим хүн бэртсэн гэнэ.

 

Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 11.30 цагт болсон ба зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээсэн аж. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гал нээсэн этгээдийг буудаж хөнөөсөн гэнэ. Гэхдээ Цагдаагийн газраас дээрх мэдээллийг батлаагүй байна.

 

Мөн халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж буй гэнэ.

 

Энэхүү халдлагаас долоо хоногийн өмнө Нью Йорк хотноо террорист халдлага гарч, найман хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yu bolood bnaa ene ulsad
2017-11-06