Баасан гаригт “Утааны эсрэг аав, ээжүүд” жагсана

“Утааны эсрэг аав, ээжүүд“ төрийн бус байгууллагаас гурван удаагийн жагсаал хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар өнөөдөр 13.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд мэдээлэл хийх аж.
Тухайлбал, тус байгууллага арваннэгдүгээр сарын 10-нд буюу баасан гаригт хотын захиргааны гадаа, 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ