Пак Ын Хэг намаас нь хөөжээ

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ намаасаа хөөгдсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр 2013 онд “Сэнүри” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, улмаар ялалт байгуулж намаа эрх баригч болгосон юм.
Харин Пак Ын Хэ авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж, намаасаа хөөгдөх үед “Сэнүри” нам нэрээ өөрчлөн “Эрх чөлөөт Солонгос” нам болгосон юм.
“Эрх чөлөөт Солонгос” нам өнгөрсөн сард Пак Ын Хэ өөрийн хүсэлтээр намаа орхихыг санал болгосон ч уг саналаас экс тэргүүн татгалзсан билээ.
Тус намын Ёс зүйн хороо өнгөрсөн баасан гаригт эцсийн шийдвэрээ гаргаж, Пак Ын Хэг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрээ “Бид ард түмнийхээ итгэлийг дахин олмоор байна” гэж мэдэгдсэн байна.
Дээрх шийдвэрийг Пак Ын Хэ болон түүний дэмжигчид эсэргүүцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ