Хар салхины улмаас 27 хүн амиа алджээ
2017-11-06

Вьетнамын энэ амралтын өдөр “Дамри” нэртэй хар салхи дайран өнгөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Дамри” хар салхи 90 км/цагийн хурдтай Да Наг хотыг дайран өнгөрчээ.

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 29 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй болсон байна.

 

Мөн 40 мянган байшин эвдэрч, аврагчид олон мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Одоогоор төвийн зарим хэсгээр цахилгаан тасарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин