Техаст халдсан этгээдийг хэн болохыг тогтоожээ
2017-11-06

АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд зэвсэгт халдлага гарч, 26 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан билээ.

 

 

Амиа алдагсдын дунд хоёрхон настай хүү бий гэнэ. Зэвсэглэсэн этгээд сүм дотор нэвтрэх үед мөргөлчид өглөөниий мөргөлөө үйлдэж байжээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээдийг цагдаагийнхан хэн болхыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Халдлагыг Дэвин Патрик Келли гэх 26 настай эр үйлдсэн байна.

 

Тэрээр халдлага үйлдээд сүмээс гарах үед цагдаагийнхан түүнийг буудаж, аюулгүй болгожээ.Түүний сүмийн ойролцоо орхисон машинаас хэд хэдэн төрлийн галт зэвсэг олсон гэнэ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Америкчуудыг ч 20 20-иор нь устгаад дуусгах нь дээ энэ терористууд. Манай доншуучилсан монголчууд алуулахаасаа өмнө нутагтаа ирдэггүй л юм байх даа.
2017-11-07