Аюулгүй байдлыг хангаж ажиллав
2017-11-06

 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээр ачааны автомашин унасан гэсэн дуудлага 2017.11.04-ний өдрийн 16 цагийн орчим ирсний дагуу нийслэлийн Аврах анги 105, ГТУА-х 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход өвс ачсан шаланз маркийн ачааны автомашин хажуу тийш унасан байдалтай байсан байна. Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсгийг чөлөөлөн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй болно.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://nobg.ub.gov.mn

 

Shuud.mn
Сонин хачин