Лауронс, Кардашианаас ярилцлага авчээ
2017-11-06

"Өлсгөлөн тоглоом" цувралын од, “Оскар”-ын шагналт Женнифер Лауронс өчигдөр Жимми Киммелийн оронд “Jimmy Kimmel’s talk show”-ны хөтлөгчөөр ажилласан талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Хөтлөгч эр үзэгчдээ баярлуулахын тулд жүжигчин бүсгүйгээс туслалцаа хүссэн байна.

 

Лауронс реалити шоуны од Ким Кардашианаас ярилцлага авчээ.

 

Уг ярилцлаганы турш бүсгүйчүүд биеэ барьсан харагдсан талаар хөтлөгч эр өөрийнхөө твиттертээ бичжээ.

 

Лауронс “Та үнэхээр гурав дахь хүүхдээ тээгч эхийн тусламжтай өлгийдөн авах гэж байгаа юм уу?” хэмээн Кардашианаас асуусан аж. Уг асуултад Кардашиан “Тийм ээ. Энэ бол үнэн” гэж хариулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tom ambaarta bj huuhed torulj boldoggui yum bhda
2017-11-06