Баруун таван аймаг руу мялзангийн вакциныг илгээлээ
2017-11-07

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь удаагийн вакцин ирсэн бөгөөд вакциныг орон нутагт хүргүүлж байна.

 

Тодруулбал, ОХУ-аас 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.

 

Бог малын мялзан өвчний вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх гэнэ. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол  2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогджээ.

 

Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд  хийснээр мялзан өвчний дархлаа тогтож, өвчнийг таван жил хяналтдаа авах боломжтой.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал эмнэлгийн түшмэлүүд яагаад сайд нарын толгойг буруу шампунаар угаагаад байна аа. Тэд ч гэсэндээ хөөсрүүлээ л угаалгаад байх юм. ХАйран мөнгө л салхинд хийсэх юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө , түүндээ шаардлагатай аймаг, сум бүс нутгийг тусгаад хэрэгтэй газар нь, шаардлагатай малд нь вакцин хиймээр л байх юм даа. Ер нь энэ мал эмнэлгийг бүр унагаад авья л гэсэн бодлого яваад байна даа.
2017-11-07
Хэзээ болих юм бол доо:
Эрүүл малаа өвчтэй болгодгоо хэзээ болих юм бол оо? Социализмын үед мал эмнэлгийн маш зөв тогтолцоо байж, хэзээ ингэтлээ бүх малаа вакцинжуулж байлаа даа, миний мэдэхийн креолин бүхий угаалга хийдэг, хонины сүүлэнд нэг цагаан тариа л хийдэг байсан даа, одоо ч малын эм, вакцин бол цэвэр луйварчдын шахаа болж дээ, Ерөнхий сайд үүнийг зогсоож чадвал тун сайнсан
2017-11-07