Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна
2017-11-07

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд ажиллаж тус сумын удирдлагаас гаргасан 2016, 2017 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

 

Ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат,  аймгийн Засаг дарга З.Энхтөр, Засаг даргын  Тамгын газар, түүний харъяа байгууллагын удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцууллаа. Аймаг, сумдын худалдан авах ажиллагаатай танилцах явцад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт багассан, аймаг, сумдад батлагдсан төсөв бага учраас ихэнх тохиолдолд шууд худалдан авалт хийгдсэн, зарим худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичиг батлагдаагүй байхад тендер зарласан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа зарцуулалт, эргэн төлөлт хангалтгүй, сангийн хөрөнгүүд үр ашиггүй зарцуулсан зэрэг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд илэрч байна.

 

 

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг зөрчин нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй томилох, нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилсны дараа  мэдүүлгийг хянуулах зэрэг зөрчил гарч байх тул зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар суманд ажиллана.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.iaac.mn

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Uurhaitaig ni harsan u? Esvel uurhai deer ni ochson yumu??.. kkkk. Erguu dagz ve. Ulsiin mungu ideegui l bol boloo sh de
2017-11-07
dsn:
enhtur altnii uurhaitai huvalz shuudee !
2017-11-07