Трамп хоёр Солонгосын цэрэггүй бүсэд очиж чадсангүй
2017-11-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ирээд байна.

 

 

Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзах үеэрээ “Хойд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж, улмаар хоёр Солонгосын дунд үүсээд буй таагүй уур амьсгалыг зогсоох”-ыг уриалжээ.

 

Тэгвэл Трамп Сөүлд хийх айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчлахаар төлөвлөж байсан юм. Трамп албаны хүмүүсийн хамтаар цэрэггүй бүсэд очиж чадаагүй байна. Учир нь цаг агаар муудаж, Трампын төлөвлөгөө талаар өнгөрчээ.

 

Цагаан ордны тэргүүн цэрэггүй бүсэд очиж чадаагүйдээ ихэд сэтгэл дундуур байсан талаар албаныхан өгүүлэв. Трампыг цэрэггүй бүсэд айлчлахыг Пхеньян хүчтэй эсэргүүцэж байсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин