“Эрдэнэс Тавантолгой” компани 340 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
2017-11-08

 

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний 10 сард 7.3 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн онд 7.5 сая тонн нүүрс экспортолсон юм. Тус компани энэ онд 11.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан ч он дуусах хүртэл буюу үлдсэн хоёр сард хоёр сая орчим тонн нүүрс экспортлох боломжтой  юм байна. 

 

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний гурван улиралд 340 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэх машинуудын тоог хязгаарласны дараа экспортлогч компаниудад квот тогтоосон. Квотоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 45 хувийг, орон нутгийн өмчит “Тавантолгой” 15 хувийг, “Energy Resource” үлдсэн хэсэгт нь нүүрс экспортлохоор болсон юм.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ноогдол ашгииг минь өг
2017-11-08