Банкинд халдсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
2017-11-09

 

Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах Шөнийн захад үйл ажиллагаа явуулдаг Хаан банкинд зэвсэгтэй этгээдүүд халдсан хэрэг өчигдөр орой гарсан. Хэргийг баг өмссөн хоёр хүн үйлдсэн байна. Тэд банкнаас мөнгө аваагүй ч эд зүйлсийг эвдэлсэн аж. Хэргийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.

 

Тус хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгаж байна.

 

Гэмт этгээдүүдийг улсын хэмжээнд хайх, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
po:
Mongol humuus oorchlogdoj bnaa zerlegsheed bnu da eldew gaj buruu zuil gazar awj delgereed bhima
2017-11-09