Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх цуглаан хийлээ
2017-11-09

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд цуглаан хийлээ. Тэд Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг барихад шаардлагатай 5.3 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт бүрэн тусгахыг шаардаж, ийн цуглажээ.

 

Тус цогцолборын барилгыг барих асуудал 2013 оноос хойш яригдаж буй ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдлээ олоогүй байна. Зураг төслөөр бол цогцолборын барилгыг барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатай аж. Гэвч 2018 оны улсын төсвийн төсөлд 2.5 төгрөг тусгасан нь барилгыг барихад хүрэлцэхгүй гэж үзжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж, боловсрол олгох тус цогцолбор 120 хүүхдийн багтаамжтай байх аж.

 

 

 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн.:
Төр энэн хүүхдүүдийг дэмжих хэрэгтэй. Эмчийн буруугаас болж тархины саажилттай хүүхэд ихээр төрдөг. эмч энд хариуцлага үүрдэггүй. Улсад 1 байдаг энэн цэцэрлэгийг байртай болгож стандарт тног төхөөрөмжтэй болгох хэрэгтэй. Дэмжиж байна
2017-11-14
Иргэн:
Юу юунаа илүү ийм хүүхдүүдийг анхаарах ёстой. Засгийн газар, багш нар өнөө эрхэм гишүүд эмэгтэйчүүд юу хараад байна. Эдгээр хүүхдүүдийг халамжлахад тэдгээрийн дэмжлэг хэрэгтэй. Эдгээр хүүхдүүд, эмч нарын хариуцлаггүйгээс нэг хэсэг нь орчны бохирдлын улмаас ийм төржээ харамсалтай нь .
2017-11-09