АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарлалаа.
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарлав.
1997-2001 онд төрийн сангийн 8.3 сая ам.доллароор суралцсан 393 хүн өнөөг хүртэл эргэж холбогдоогүй, сураггүй байгаа юм.
Гадаадад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг эндээс харна уу.
Б.Энэрэл