ИБУИНВУ-ын төлөөлөгчид үнэт цаасны арилжааг нээлээ
2017-11-09

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочиллоо. Тэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5 594 дахь арилжааг нээж, цан цохив.

 

Цан цохих үйл ажиллагааны үеэр Лимпнигийн Лорд Ховард “ИБУИНВУ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсан” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

 

 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
naad yaduu gyilgacnin evropuud cnin bgaliin baylagtai oron lyy myaraagaad l yawal iheehen ashig hyrtex be geed l sootolzood yum bolgond oroltsx geed boldog bolj dee .. evrop bol ynen heregtee olon myunganii nastai moogontsort idegdsen omhii baishintai l yum bgaa biz oor yu cn baylaggyi gazar shyy dee cnaawaas ..ba
2017-11-10
irgen:
tegeed ene orontoi naizlaach
2017-11-09