АН өрийн хэмжээг бууруулахыг шаардаж байна
2017-11-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

 

Ирэх онд төсвийн алдагдлыг 2.4 их наяд буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа танилцууллаа.  Уг дүгнэлтэд “2017 онд уул уурхайн салбарын ашигт малтмалын үнэ олон улсын зах зээлд нэмэгдэж эхэлсэн таатай нөхцөл бүрдсэн. Эдийн засаг сэргэх таатай орчин бий болж эхэлсэн ч Засгийн газар боломж болгох арга хэмжээ авч чадахгүй байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага өмнөх жилүүдэд байгаагүй 12.6 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төсвийн сахилга бат хангагдахгүй байна. Өрийн хэмжээ 2.4 их наядаар нэмэгдэх нь ээ. Улсаа өрийн дарамтаас гаргана гэсэн та бүхний сонгуулийн амлалт хаачсан бэ? Цаашид өрийг нэмэгдүүлвэл эдийн засагт бодит аюул учирна. Өрийн хэмжээг бууруулах шийдвэртэй арга хэмжээ авахыг АН-ын бүлэг шаардаж байна.

 

Төсвийн багцад 690 гаруй арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн нэмэгджээ. Нийт зарлагын  61 хувь нь нэг удаагийн шинж чанартай халамжийн чиглэлд зарцуулахаар заажээ. Нэг удаагийн тэтгэмж олгох бус цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ.  

 

Ингээд ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН -ын гишүүд ээ Та нар өрийн таазыг 58 байсныг 70 -д хүргэсэн ээ мартсан уу. Ард түмэн өр тавьсан уу АН тавьсан уу.
2017-11-10
Зочин:
Өр хэн тавьж идлээ АН.Харин хэн өт түүж өр дарж байна МАН. АН гэж нэг юм дэмжээд байхад хадуураад байх юм.
2017-11-10
zocnin:
urid uridiin zyileesee suraltsaj yawal aldaatai yawal onootoi boldgiin turshlaga suuj bgaa ucniraas ardcnilsan nam zow duugarcn bna gej yzeju bna . bid aldaanaasaa suraltsaj dahin aldahgyig hicneex heregtei . uls ornii ediin zasag cnadwahijij bwal zaawal ter yaduu gyilgacnin mongo hyylegcndiin amand orox hereg yu bna . odoo olon ulsiin valyutiin san gex bga ni bgaliin baylagtai ornoos naidwaratigaar mongo hyylex argaa ulam nariisgaj bna shyy dee.evrop bol baylag bhgyi gyilgacnin harin manaixan bol altan deer sandailsan gyilgacnin yum daa. zyirlewel bayan etsiinhee horongiig yren taran hiij bgaa teneg hyyhedtei adil gex yy dee..
2017-11-10
Зочин:
AN oer tawikh erhtei, harin MAN ter oeriig toelokh uuregtei
2017-11-10
Зочин:
Өөрсдийн тавьсан өрийг бусдыг төл гэж шаардсан гэнээ. Инээдтэй юм аа, хэн замбараагүй бондууд гаргаж энэ өрийг тавьсныг мартаагүй байгаа шүү
2017-11-09
Зочин:
АН ынхаан худлаа дур эсгэсэн юм яриад байх юмаа.Ороо багасага гээд.Та нарын тавьсан оршдээ.Засгаа ажлуулахгуй янз бурийн дарамт шахалт узуулээд энхийн цагаан тагтаа болох гээд байх юм .Та бугдийг ард тумэн хар тагтаа бологчихсон .Зугээр л хамтраад ажил.Улс орноо бод
2017-11-09