Гадаад харилцааны дэд сайд Прагвай улсад айлчилж байна
2017-11-10

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Парагвай Улсад ажлын айлчлал хийж байна.

 

            Гадаад харилцааны дэд сайд 11 дүгээр сарын 8-нд Парагвайн Хөдөө аж ахуйн дэд сайд Марио Леон, Худалдааны дэд сайд Оскар Старк нартай тус тус уулзаж, тус улсын хөдөө аж ахуйн салбарт хүрсэн амжилт, туршлагаас судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Айлын тал саналыг хүлээн авч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Парагвай нь Өмнөд Америкийн бусад орны нэгэн адил хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн орон бөгөөд бөгөөд үхрийн мах, хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний экспортоор дэлхийд дээгүүр ордог орон билээ.

 

 

Хоёр тал Монгол Улсын ХХААХҮЯ, Парагвай Улсын Газар тариалан, Мал аж ахуйн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг сунгаж ажиллахаар тохиролцов. Санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааны боломжийг тодорхойлж, дэвшилтэт техник технологийн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагууд, хоршоод, хувийн хэвшлийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.

 

Мөн Дэд сайд Б.Батцэцэг Парагвайн Хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнд зочилж, Хүрээлэнгийн дарга уулзахдаа хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн солилцох, туршлага судлах боломжийн талаар ярилцав.

 

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улстай 2003 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны хүн ам цөөн, сийрэг суурьшсан, эдийн засагт нь хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй орнууд зэрэг адил төстэй хүчин зүйлс байдаг тул хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бий гэж талууд үздэг.

 

Айлчлалын хүрээнд Дэд сайд Б.Батцэцэг Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Федерико Гонзалез Франкотай яриа хэлцээ явуулж, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mfa.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бразилтай харилцам хэрэггүя, утгагүй гэнд байсан, одоо Парагвайд элчин байгуулах нь л дээ, энэ засаг
2017-11-10
zochin:
sayd gekheesee khantsuygaa shamlaad khool khiikh geji baygaa awgay shig kharagdaji bayna daa
2017-11-10
Болдбаатар:
Хаа холын Парагвайд очиж туршилга судлаад байхдаа ч яахав дээ. Мөнгөгүй гээд байсан засгийн газар яаж хаа байсан өмнөд Амеркийн улсад хөрөнгө цацаж ямар туршилга судлуулдаг байна аа Ер нь ямар туршилга судлаж яаж хэрэгжүүлж байна гэдгийг хяндаг газар байна уу Ядахдаа олон түмэнд мэдээлдэг баймаар байна. Үнэндээ бидний татварын мөнгөөр л зугаалж байгаа хэрэг шүү дээ. Манай урд хойт хоёр хөршид судлаж манайд хэрэгжүүлж чадвал олон ч бүтээл туршлагууд байна шүү дээ. Ядахдаа цаг агаар ойролцоо
2017-11-10
Зочин:
Said bolson n duurch. Ene ulsad yugaa hiij yavaan. Manaihtai yag yamar harilzaatai um.
2017-11-10
Зочин:
Энэ эмэгтэй танил талаараа дэд сайд болсон уу
2017-11-10
zochin:
ZA SAID TEGEED TCAASHAAGAA URAGVAI ,VENEZULIA , KOLUMBIA , ....BAIGAASHUU ULSUUD IH HOL YM TEDNIIG OIRTUULNASHUU. ZUTGENE EE HO .
2017-11-10
BUYANAA.:
DED SAIDIIN KHUVTSLALT ES JAYAAGANDAA KHER NIITSCEN BOLOO...kheterkhii il zadgai yuum bishuu...
2017-11-10
Зочин:
ЗУРАГАА АВУУЛАХЫН ТУЛД ЯВСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ХА ХА ХА
2017-11-10
Зочин:
УЛСЫН ТӨСӨВ ХҮНД БАЙХАД ПАРАГВАЙ УЛСАД АЙЛЧИЛЖ ТӨСӨВИЙН МӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ? НААД ЗАХЫН АСУУДАЛ ГЭХЭД ПАРАГВАЙ ХҮРЭХЭД ХЭД ДАМЖИЖ НИСЭХ БИЛЭЭ.ХЭНИЙ МӨНГӨӨР ЗАРДАЛ ХИЙХ БИЛЭЭ.ЁСТОЙ НЭГ ХАРИУЦЛАГА БАЙДАГГҮЙ ОРОНД ЭНЭ МЭТ ТАТВАР ТӨЛӨГЧ БИДНИЙ МӨНГӨӨР ДУРААРАА ТУЙЛАХ ЮМ ДАА.ПАРАГВАЙД ОЧООД МОНГОЛД НЭН АШИГТАЙ ЯМАР ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ ХИЙВ
2017-11-10
Зочин:
ter khol latyn amerikt yugaa khiiji yawdag baynaa?
2017-11-10