Эртний хүмүүсийн эд зүйлсийг дэлгэлээ
2017-11-10

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлжээ.

 

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, “Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, “Буган хөшөөт хиригсүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворууд багтсан байна.

 

Мөн Архангай, Булган зэрэг аймгийн нутаг дахь хүннүчүүдийн булшнаас олдсон сүйх тэрэг болон морины алт, мөнгө, хүрэл тоног, чимэглэлүүд болон хүннүчүүд алт, мөнгө, хүрэл, төмөр олборлон хийж байсан хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага, жадны гилбэр, сүх, хоёр талдаа иртэй шулуун сэлэм, тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг эдлэл хэрэглэлийг дэлгэжээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
suragch:
yuuga tenegted bgan be ulaan baatart dandaa mongol oyuutnuud bdag bagsh nar ch gesen zahiraln l solongos hvn bolhoos bas muis iin harya ulsiin suruul gej yawdishvv
2017-11-13
Зочин:
odoogiin bidnees iluu yum hiideg baisan bga yum daa.
2017-11-11
Зочин:
Ulsiin chanartai surguuliudad l maltlaga hiih erh ug. Odoo ingeed neg huviin surguuli end tend uhaj tunhuud yavj baidag bolj bn uu. Naaduulaa sain hyanaj chalga
2017-11-11
Zochin:
Ulaanbaatariin ih surguuli geheer solongosuudaar hamag umaa uhuulj tunhuuldeg gesen ug uu
2017-11-11
Zochin:
Ulaanbaatariin ih surguuli geheer solongosuudaar hamag umaa uhuulj tunhuuldeg gesen ug uu
2017-11-11
suragch:
yuuga tenegted bgan be ulaan baatart dandaa mongol oyuutnuud bdag bagsh nar ch gesen zahiraln l solongos hvn bolhoos bas muis iin harya ulsiin suruul gej yawdishvv
Zochin:
Ter metal edlel dr bgaa durs ih goyo iumaa, uuniig manaihan patentjuulaad btand bolgoh heregtei! 2000-3000 jilliin umnu hiisen shuudee
2017-11-11