Шадар сайд Ө.Энхтүвшин ОББ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2017-11-11

УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцууллаа.

 

Онцгой байдлын байгууллага нь 2017 оны эхний 10 сарын байдлаар 903 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

 

 

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

 

 

Түүнчлэн Хүнсний нөөцийн салбар, Улсын нөөцийн “Объект-03” салбар, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Belarusaas hogiin tehnikiin avna geeed hutsaad bh yum...yahlaaraa Mongol hun geheeree l hamgiin muu yum hereglej bh yostoi yum be?
2017-11-12
irgen:
zugeer l ochood shalgana bizdee, hivs taviad l eslood zogsoj baihaaraa yadag bainaa,,,,,20-r zuunii ye ongorson bishyy
2017-11-11