Трамп: Путин их нөхөрсөг хүн юм

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Вьетнам улсын Данан хотноо зохион байгуулагдсан “АПЕК”-ийн уулзалтын төгсгөлд уулзаж, олон улсын анхаарлын татаж буй сүүлийн үеийн асуудлаар хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Удирдагчид Сири, Украины хямрал, Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэх талаар ярилцсан байна.
Энэхүү уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн хэвлэлийнхэнд Би Путинд итгэж байна. Тэр их нөхөрсөг хүн юм. Түүнтэй ярилцах таалагдлаа” гэж хэлжээ.
Трамп “Хойд Солонгосын цөмийн заналхийллийг зөвхөн ОХУ-тай хамтран бүрэн зогсоох боломжтой” хэмээн ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ